Хөтөлбөрийн үйл ажиллагаа

Карл Попперын Мэтгэлцээн хөтөлбөрийн үйл ажиллагаа

  • Хөтөлбөрийг орон нутагт дэлгэрүүлэх
  • Мэтгэлцээний тэмцээн
  • Мэтгэлцээний Үндэсний цугларалт
  • Сургалтууд
  • Багш нарт зориулсан сургалт
  • Шүүгчдийн сургалт
  • Бусад сургалтууд

Тэмцээн, цугларалт 
Хөтөлбөрийн гол зорилго нь тэмцээн уралдаан биш боловсрол байдаг. Нөхөрсөг тэмцээн нь үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлдөг. Мэтгэлцээний тэмцээн нь мэтгэлцэгч сурагчид өөрсдийн ур чадвараа шалгах, хөгжүүлэх боломжийг өгдөг. Ийм учраас КПМХ нь тэмцээн зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг билээ. Мэтгэлцээний тэмцээнийг нь үндэсний ба бүсийн хэмжээний болон клубын, сургууль хоорондын гэх мэт хэлбэрүүдээр зохион байгуулдаг. Тэмцээн нь хичээлийн дараахи богино үйл ажиллагаа байхаас гадна хэд хэдэн өдөр үргэлжлэх сургалт, цугларалт тэмцээнийг бас зохион байгуулдаг.

Мэтгэлцээний төв 
Мэтгэлцээний Төв багш сурагчдад мэтгэлцээний гарын авлага, ном, мэтгэлцээний шийдлийн дагуу судлах материал, сэтгүүл, интэрнет, э- шуудангаар тогтмол үйлчилдэг. Түүнчлэн хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбогдолтой зарлал, мэдээллийг тус төвөөс авах боломжтой.

Хаяг : Улаанбаатар -28, Сүхбаатар дүүрэг. 1-р хороо. Чингисийн өргөн чөлөө - 15/1. Утас: 318149. Факс 324285.

Мэтгэлцээний арга зүйн ном, гарын авлага

  • Карл Попперийн Мэтгэлцээний гарын авлага
  • Мэтгэлцээнээр ертөнцийг таних нь: Багш сурагчдад зориулсан гарын авлага
  • Мэтгэлцээнд суралцах нь сурах бичиг: Эл номонд:
  • Бодлогын мэтгэлцээн
  • Үнэт зүйлийн мэтгэлцээний танилцуулгыг багтаасан.
  • Америкийн Парламентийн мэтгэлцээний гарын авлага
  • Сэтгэн бодохуйд суралцах нь гарын авлага
  • Эсээ бичвэр, илтгэлийн төрлүүд: Багш сурагчдад зориулсан гарын авлага

Багш нарын сургалт
Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь багш нарын сургалт юм. Мэтгэлцээний дараахи төрлийн сургалтуудыг тус хөтөлбөрөөс зохион байгуулж байна. Үүнд:

  • КПМэтгэлцээний анхан шатны 2-3 өдрийн сургалт
  • Мэтгэлцээний ахиулсан шатны сургалт
  • Мэтгэлцээний клубын үйл ажиллагаа
  • Мэтгэлцээний аргыг хичээлд хэрэглэх нь
  • Сургагч багш бэлтгэх сургалт
  • Шүүх ажиллагааг дууриах тоглолт
  • Эсээ ба илтгэлийн төрлүүдийг танилцуулах сургалт

Семинарын явцад сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан мэтгэлцээний тухай ойлголтуудыг өгдөг. Жишээлвэл: Танилцуулах семинарын үед дараахи элементүүдийг ашигладаг. Үүнд:

  • Жинхэнэ мэтгэлцээн эсвэл видео мэтгэлцээн үзүүлэх,
  • Оролцогч нарт асуулт асууж ярилцлага явуулах боломжийг олгох нь зүйтэй.
  • Мэтгэлцээний загвар, талуудын ба илтгэгчдийн үүргийг тайлбарлах
  • Мэтгэлцээнийг сурагчдад заах арга зүйг эзэмшүүлж тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа хийх, илтгэх тэмдэглэл хөтлөх зэрэг чадваруудыг эзэмшүүлэх аргуудыг танилцуулна.
  • Мэтгэлцээнийг хэрхэн шүүх талаар мэдлэг олгоно.
  • Мэтгэлцээний клуб зохион байгуулах талаар тайлбарлах ёстой.

Семинарт оролцогч багш нарт зохих гарын авлага арга зүйн материалыг тарааж өгдөг.
Карл Попперын Мэтгэлцээн хөтөлбөрийн үйл ажиллагаа

  • Хөтөлбөрийг орон нутагт дэлгэрүүлэх
  • Мэтгэлцээний тэмцээн
  • Мэтгэлцээний Үндэсний цугларалт
  • Сургалтууд
  • Багш нарт зориулсан сургалт
  • Шүүгчдийн сургалт
  • Бусад сургалтууд

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:38

Хөтөлбөрийн түүх
Мэтгэлцээн гэж юу вэ?
Мэтгэлцээний боловсрол
Олон Улсын мэтгэлцээний боловсролын Холбооны тухай
Мэтгэлцээний клубүүд
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Төслүүд
Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn