Хөтөлбөрийн түүх

Хөтөлбөрийн хөгжил ба ерөнхий танилцуулга 
Нийгмийн шилжилтийн үед өсвөр үеийнхнийг нээлттэй нийгмийн идэвхтэй иргэд болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан) нь ахлах ангийн сурагчид,их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан Мэтгэлцээний хөтөлбөрийг 1990-ээд оноос Төв болон Зүүн Европ ба Төв Ази , ОХУ-ын орнуудад хэрэгжүүлж эхэлсэн билээ. 
Мэтгэлцээнээр сурагчид нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж бусадтай санал бодлоо чөлөөтэй солилцож үндэслэл бүхий нотолгооны тусламжтайгаар бусдад итгэл үнэмшил төрүүлэх чадвартай болдог. Багш нар мэтгэлцээний клуб удирдахын зэрэгцээ мэтгэлцээний аргыг хичээлдээ хэрэглэснэр багш сурагчдын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлдэг юм. Санал зөрөлдөөнтэй асуудлуудыг тайван замаар хэлэлцэж үзэл бодлоо уралдуулах боломжийг мэтггэлцээн олгодог юм. 
Мэтгэлцээний хөтөлбөрийн анхны сургалтыг 1994 онд Унгарт зохион байгуулснаар энэ бүсийн бусад орнууд хөтөлбөрт нэгдэн орсон байна. Энэ үед дебаты буюу мэтгэлцээн гэдэг үг зарим хэлэнд огт хэрэглэгддэггүй байсан юм. Монголд 1997 оны 6-р сарын 28-нд боловсролын мэтгэлцээний анхны сургалтыг хөтөлбөрийн зөвлөх багш Катерин Жонсон удирдан явуулснаар Карл Попперын Мэтгэлцээн Хөтөлбөрт манай багш сурагчид хамрагдах боломж нээгдсэн билээ. Хөтөлбөр эхлэхэд "DEBATE" гэдэг үгийг монгол хэлнээ МЭТГЭЛЦЭЭН хэмээн буулгасан юм.
1997 он
1997 оны 6-р сард мэтгэлцээний анхны семинарыг хөтөлбөрийн зөвлөх багш Катерин Жонсон Улаанбаатар хотноо зохион байгуулж хот, аймгуудын 25 багш сурагчид оролцсон юм. Эдгээр оролцогсдоос 2 багш 3 сурагчийг Мэтгэлцээний Олон Улсын Цугларалтанд урьж оролцуулсан юм. Мөн 1997 оны 10-р сард 2дахь удаагийн сургалтыг зохион байгуулж хамрагдсан багш нар өөрийн сургуулиуд дээр мэтгэлцээний клубыг зохион байгуулсан байна. Мэтгэлцээний арга зүйн материалыг монгол хэлээр орчуулан багш нарт хүргэсэн юм. 12-р сард Мэтгэлцээний Үндэсний анхдугаар цугларалт тэмцээнийг зохион байгуулж 116 багш сурагчид оролцон "Байгаль орчныг хамгаалахын тулд эдийн засгийн хөгжлийг хязгаарлах нь зүйтэй" сэдвээр мэтгэлцсэн байна. 
1998 он 
1998 оны 4-р сард мэтгэлцээний клубын удирдагч 6 багшийг Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдсон мэтгэлцээний сургагч багш бэлтгэх сургалтанд хамруулж үндэсний дасгалжуулагч багш нарын баг бий болсон байна. Мөн Мэтгэлцээний төвийг байгуулснаар мэтгэлцээний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нэгжтэй болжээ. Дорноговь, Дархан Уул, Тосонцэнгэл болон УБ хотноо тус тус мэтгэлцээний бүсийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж олон зуун багш сурагчид хамрагджээ. Мөн 1998 оны 6-р сард Найрамдал төвд Мэтгэлцээний Үндэсний Цугларалтыг зохиож М. Жанет,АНУ, Маргарит, Молдави, нарын зөвлөх багш нар оролцжээ. Энэ цугларалтанд 140 гаруй багш сурагчид хамрагдаж "Хэвлэл мэдээллийг төрөөс хянах нь зүйтэй" шийдлээр мэтгэлцсэн байна. Мэтгэлцээний сургалтуудыг орон нутагт зохион байгуулснаар хөтөлбөрийн хамрах хүрээ тэлж багш сурагчдын талархал дэмжлэгийг хүлээж байв. Мэтгэлцээний клубуудэд дэмжлэг үзүүлэх төслийн уралдаан зарлаж хорь шахам клуб хамрагдаж үйл ажиллагааны санхүүжилт авсан байна. 
1999 он 
Мэтгэлцээний бүсийн тэмцээн ба Үндэсний Зуны Цугларалтыг амжилттай зохион байгуулж олон зуун багш сурагчдыг хамрууллаа. Бүх аймгуудаас тус бүр гурван багшийг урьж орон нутагт мэтгэлцээний дасгалжуулагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан ба эдгээр сургагч багш нар цаашид өөрийн аймаг хотын сумуудын багш нарын дунд мэтгэлцээний сургалтуудыг зохион байгуулж эхлэв. Парламентийн болон Карл Попперийн мэтгэлцээний гарын авлагыг бүрэн эхээр монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлж оюутан, багш нарт хүргүүллээ. Мөн Мэтгэлцээнд суралцах нь сурах бичгийг монгол хэлнээ орчуулан клубуудэд хүргэсэн нь хөтөлбөрийн хөгжилд чухал алхам боллоо. Үүнээс гадна мэтгэлцээний сургалтын дасгал, тараах материалууд, төсөл хэрхэн бичих тухай зөвлөмж, санхүүжилт олох талаар зөвлөгөө гэх мэт материалуудыг монгол хэлээр багш нарын хэрэгцээнд түгээлээ. нэ бүхний үр дүнд хөтөлбөрийн агуулга арга зүй хөгжин бэхжлээ. 
2000 он 
Мэтгэлцээний цуврал сургалтуудыг аймгуудад зохион байгуулснаар сумын сургуулиуд хөтөлбөрт оролцох боломж нээuдсэн билээ. Түүнчлэн орон нутагт хөтөлбөрийг Боловсрол Соёлын Төвүүд дэмжиж аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж явууллаа. Мэтгэлцээний Үндэсний Цугларалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж 18 аймаг, УБ хотын 40 шахам сургуулийн 220 багш сурагчид оролцож "Нийгмийн ардчилсан үнэт зүйлс нь коммунизмн үнэт зүйлсээс давуу" сэдвээр мэтгэлцэж ухаан бодлоо уралдууллаа. 12-р сард хөтөлбөрийг бие даасан төрийн бус байгууллага болгох ерөнхий ассамблейг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
2004 он 
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-ийн Боловсролын хөтөлбөрүүд бие даасан төрийн бус байгууллага болсон ба Мэтгэлцээн хөтөлбөр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүрэлдэхүүнд орж хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна. Эстони Улсад зохиогдсон Олон улсын мэтгэлцээний цугларалтад манай хөтөлбөрийн багш, сурагчдын төлөөлөгчид оролцлоо. 
2006 он 
Румыни Улсын Прэдил рхотноо болсон Олон улсын мэтгэлцээний цугларалтад манай багш, сурагчид амжилттай оролцлоо. 2006 -2007 оны хичээлийн жилд Мэтгэлцээн хөтөлбөр нь манай орны 40 гаруй дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хичээлээс гадуурх хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж гишүүнчлэлтэй боллоо. 2007 оны зун хөтөлбөрийн гишүүн клубын сурагчдыг оролцуулсан Үндэсний цугларалт тэмцээнийг зохион байгуулна.

Нийтэлсэн АДМИН, 29-03-2013, 08:27

Хөтөлбөрийн түүх
Мэтгэлцээн гэж юу вэ?
Мэтгэлцээний боловсрол
Олон Улсын мэтгэлцээний боловсролын Холбооны тухай
Мэтгэлцээний клубүүд
Хөтөлбөрийн үйл ажиллагаа
Төслүүд
Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn