Би-Залуу багш хөтөлбөр

Шинээр төгссөн ажлын гараагаа эхлэж байгаа болон туршлага багатай багш нарын хөгжлийг дэмжсэн тэдэнд зориулсан арга зүйн багц сургалт, дэмжих үйл ажиллагааны баялаг хөтөлбөртэй "Би-Залуу багш” хөтөлбөрийг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.

Залуу багш нар сургалтаас олж мэдсэн зүйлээ анги танхимдаа, хичээлдээ хэрхэн ашиглаж байгаа талаар нь сургууль, анги дээр нь очиж тусладаг, улмаар сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх, илтгэл бэлтгэх, илтгэх чадвараа хөгжүүлэх зэрэгт нь туслаж хөтөлбөрийн эцэст тэднийг үр дүнгээр нь шагнан, урамшуулах зэргээр залуу багш нарт чиглэсэн цогц сонирхолтой үйл ажиллагааг БСГ, хэлтсүүдтэй хамтран зохион байгуулдаг билээ.

"Би-Залуу багш” хөтөлбөрийг нийслэлийн сургуулиуд, Баянгол, Хан-Уул дүүрэг, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрт 100 гаруй сургуулийн 1500 гаруй багш хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөрт оролцож ур чадвараа дээшлүүлсэн залуу багш нараас улсын ур чадварын уралдаан болон багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэлд багаараа оролцож тэргүүн, дэд байранд орсон багш нар төрсөөр байгаа нь тус хөтөлбөрийн ач холбогдол, үр дүнг илэрхийлэх нэг үзүүлэлт болно.


Сурагч багшийг чадваржуулах, шинээр бэлтгэх

 

Багшийг хөгжүүлэх тэдэнд шаардлагатай мэдээлэл, агуулга, арга зүйг хүргэхэд сургагч багшийн сэтгэлгээний цар хүрээ, заах арга зүй, харилцаа, хандлага төдийгүй өөрийн орны болон бусад орны багш нарын шилдэг туршлагаас суралцсан байдал зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Иймээс цаг үеэ даган сургууль, багш нарын эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн байдлаар сургалтаа шинэлэг агуулга, арга зүйгээрбаяжуулж, чанартай сургалт зохион байгуулах үндэс нь болсон сургагч багшаа тогтмол чадваржуулж, шинэ мэдлэг, мэдээлэл, арга зүйгээр хангаж байх явдал нь туйлын чухал гэж хөтөлбөрийн зүгээс үздэг.

Сургагч багш нарынхаа заах ур чадвар, туршлага, мэдлэг, чадварыг сайжруулах зорилгоор тогтмол жил бүр 3-5 удаа гадаад, дотоодын шилдэг сургагч багш нараас сургалт авдаг бөгөөд тэр ч хэмжээгээрээ манай сургагч багш нарын заах ур чадвар, шинэлэг мэдлэг, мэдээлэл авах, боловсруулах, туршин хэрэглэх чадвар нь сайн байдаг.


Биний зохион байгуулдаг сургалтын онцлог, товч агуулга

Манай сургалтын онцлог давуу талууд:

  • Багшийн ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг;
  • Олон улсын стандартад нийцүүлсэн сургалтын технологийн шинэ мэдлэг, мэдээлэл,туршилт, ажиглалтанд суурилсан;
  • Хамт олны хэрэгцээнд тулгуурлаж, оролцогчдыг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүй, нэг сургагч багшид ноогдох суралцагчийн тоо цөөн байхаар зохион байгуулдаг;
  • Оролцон бүтээх арга зүйг хэрэгжүүлж, туршлагаар баяжигдсан;
  • Агуулга, арга зүй нь амьдрал, практикт хэрэгжүүлэхэд энгийн дөт;
  • Сургалтын дараах эргэх холбоонд ач холбогдол өгч урамшуулан, хамтран ажилладагт оршино.

 

Сургалтын товч агуулга:


 

Боловсролын удирдлага ба сургуулийн менежмент

 

Сургуулийн шинэчлэл нь менежментийн зөв бодлого, бодитүр өгөөжтэй байх нь сургуулийн удирдлага, багш нарын хандлага, харилцааны ур чадвар, санаачилга, манлайллын хэв шинж болон багшлах ур чадварыг байнга дэмжин, үнэлэх зэргээс шууд хамааралтайг танилцуулан дадлага хийж сүүлийн үеийн өөрчлөлтийн загвар сургуулийн туршлага, болон стратегийн чиг хандлагаас суралцана.Тус сургалтаар энэхүү агуулгыг шинэ захирал, сургалтын менежер,багш, байх боломжит аргууд, түншлэлийг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, төсөл боловсруулан бичих арга зүйгээс суралцан туршлагаа хуваалцана.


Амжилттай сайн сургалтыг анги танхимдаа хэрхэн зохион байгуулах вэ?

Энэ сургалтаар амжилттай сайн сургалтыг зохион байгуулахын тулд ээлжит хичээлийнхээ үр өгөөжийг хэрхэндээшлүүлэх, сурагч төвтэй сургалтынаргаас суралцан, сургалтын анги зохион байгуулах, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх хувилбарт аргуудаас танилцуулж, хичээлийн бэлтгэл судалгаа хийх, багаараа хичээл заах, чанарыг сайжруулах хэлэлцүүлгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх аргуудтай танилцан шилдэг багш нарын видео хичээлд дүн шинжилгээ хийж, өөрсдөө заан туршиж, ажиглалт хийн харилцан санал бодлоо хуваалцах мэдлэг, чадварт суралцана.Амжилттай сайн сургалтыг анги танхимдаа зохион байгуулахад нөлөөлөх чухал нэгэн хүчин зүйл бол сургалтын аргыг амилуулагч багш, сурагчдын харилцаа бөгөөд заадагхичээлээрээ дамжуулан сайн сайхан зан чанарыг сурагчдад эзэмшүүлэх арга зүйгээс танилцан туршлага солилцоно.


 

Хүүхдийн хувийн онцлогийг судлах нь

Судалгааны тухай ерөнхий ойлголт, анги удирдсан болон бүх багшид байх судалгааны энгийн аргууд, ашиглан түүнийг хүүхдийн хувийн онцлогийг судлах, анги танхимын орчинд судалгааны аргыг хэрхэн бүтээлчээр ашиглах, хүүхдэд орчноос үзүүлэх нөлөөллийн сэтгэл зүй, түүнд туслах аргууд, мөн багшаас гэр бүлтэй ажиллах, судлах аргууд, багш сурагчийн харилцааны сэтгэл зүй, бэрхшээлийг даван туулах боломжуудтай танилцан, дадлага хийн дүгнэлт гаргаж харилцан суралцах болно.


Ангийн номын сан – Бүтээлчээр унших бичих арга зүй

Энэхүү модулиар ангид байгаа номын сан болон бусад нөөц хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх буюу бүтээлчээр уншуулах, бичүүлэх, сэтгэн бодуулах арга зүй болон үнэлгээний загвар хувилбаруудыг математик, монгол хэл, нийгэм, байгалийн шинжлэл зэрэг хичээлд ашиглах дадлага хийлгэнэ. Мөн сургалтаар өөрийн санаа бодлоо бусдад цэгцтэй илэрхийлэх, хүлээцтэй сонсогч байж сургах арга зүйг танилцуулж, дадлага ажлаараа хамтын бүтээл гаргана. Өөрөөр хэлбэл ангийн номын санг ашиглан сурагчдыг хэрхэн бүтээлчээр уншуулж, бичүүлж, сэтгэн бодуулах вэ гэсэн модуль сургалтын гүнзгийрүүлсэн хоёр дахь хувилбар болно.


Сэтгэн бодохуйд суралцах нь

Сэтгэн бодохуйн үндсэн ойлголт, сэтгэн бодохуйд сургах арга, шүүмжлэлт сэтгэн бодохуйд суралцах, бүтээлчээр сэтгэх аргад суралцах, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх аргад суралцах, сэтгэн бодохуйг үнэлэх олон янзын аргатай танилцан тэдгээрийг хичээлийн болон хичээлийн бус нөхцөлд хэрхэн хэрэглэж үр дүнг тооцох хүүхдийнхээ сэтгэн бодохуйн хөгжлийн ахицыг үнэлэх талаар харилцан санал бодлоо уралдуулж, туршлага солилцон хамтран ажиллах болно.


Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй

Боловсролын шинэчлэл, багшийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагад, бүтээлч сэтгэлгээ яагаад чухал болох нь түүний онолын үндэс, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хичээлийн үе шат бүхэнд хэрхэн системтэйгээр хөгжүүлэхаргууд түүнийг хэрэгжүүлэх дадлага ажлууд, бүтээлч багшийн стандарт түүнийг хэрхэн биелүүлэх аргачлалтай танилцан туршлагаа хуваалцан хамтран суралцана.


Стандартад суурилсан нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Олон улсын стандартад нийцүүлэх замаар нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүн, зорилго, агуулга, арга зүй, үнэлгээ болон хөтөлбөрийн үнэлгээг хэрхэн боловсруулах арга зүйгалхам бүрээр онол дадлагатай хослуулан эзэмшинэ.Жишиг хөтөлбөр болгон Монголын багш, судлаачдын боловсруулсан биологи, хими, математик зэрэг хичээлүүдийн хөтөлбөрүүдийг задлан шинжилнэ.

Мөн нэгж хичээлийн сургалтын хөтөлбөрийг хичээлийн судалгаа хийх замаар хэрхэн сайжруулсан талаар багш нарын хийсэн хөтөлбөрүүд дээр ажиллаж, туршлага судлан сургуулийн, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн хөтөлбөрийн ижил ялгаатай талд харьцуулалт хийж өөрийн хөтөлбөрөө сайжруулан шинэчилж бүтээлчээр суралцах болно.


Амжилтанд хүрэх шинэ гарц (Төсөл боловсруулж, бичих арга зүй)

Багш ангидаа аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддаг. Энэхүү сургалтаар анги танхимдаа зохион байгуулах гэж буй богино болон урт хугацааны үйл ажиллагаанд хэрхэн хөрөнгө босгох, яаж хамтрагчаа олох, сонгох, төсөл хэрхэн бичих түүний бүтэц ямар байх, тайлан тавих зэрэг мэдлэг, чадваруудыг олгохын зэрэгцээ амжилттай хэрэгжиж буй төслийн материалуудтай танилцан, дадлага хийнэ. Сургалтын үр дүнд сургууль, анги танхим, сурагч, гэр бүлд тулгамдсан аливаа нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж эерэг шийдэлд хүрч болох мэдлэг, чадвартай болно.


Багшийн ёс зүй, харилцаа, хандлага ба сайн сайхан зан чанарыг хөгжүүлэх арга зүй

Ёс суртахуун, ёс зүй, зан чанарын тухай ойлголтыг хүмүүс хоорондын хандлага, харилцаа, бодол санаа, хүсэл мөрөөдөл, амьдралд суурилан тайлбарлана. Ингэхдээ сургалтанд оролцогчид зан чанарын агуулга, арга зүйд суралцан, хэрхэн зөв ярьж, бодож, хүсч мөрөөдөж, үйлдэж, эргэцүүлэл хийх аргатай танилцаж, алдаанаасаа суралцах, нийгэм, хамт олон, гэр бүлийн орчинд өөрийгөө хэрхэн эв эетэй, зүй зохистой авч явах арга ухаан, өөрийгөө болон бусдыг хэрхэн хүндэтгэн дээдлэх, ямар ч нөхцөлд бусдыг ойлгон оюун санаагаараа нөхөрлөх аргуудаас суралцана. Багшийн зүгээс сурагчиддаа "Сайн сайхан зан чанар”-ыг эзэмшүүлэхийн тулд зан төлөвийн 5 стратегийг хэрхэн ашиглах аргуудыг танилцуулан дадлага хийнэ. Хувь хүний хөгжилд шаардагдах үнэт зан чанарын талаар зөвлөгөө өгөх болон сэтгэл засалд, үнэт зан чанар-гэр бүлийн амьдралд, үнэт зан чанар-сургууль, ангид гэсэн агуулгыг танилцуулан, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан дадлага хийлгэж бататгана.


Сургалтын менежер-багшийн дотны зөвлөн, туслагч(Сургалтын менежерүүдэд зориулсан модуль)

Сургалтын менежер, түүний манлайлал, багштай ажиллах ерөнхий арга зүй, харилцааны чадамж, зөвлөн, туслах, хамтран ажиллах шинэлэг аргууд болон багшийн үйл ажиллагааг үнэлэх хувилбаруудаас танилцана. Хичээлд бэлтгэх, ажиглах, хэлэлцэх арга зүйд багш нараа дагуулан сургахуй гэж юу болох тухай, сургалтын менежер баримт бичгүүдийг хэрхэн бүтээлчээр хөтөлж багшийг хөгжүүлэх талбар болгон ашиглах аргуудтайтанилцаж, шилдэг менежерүүдийн туршлагаас суралцах болно.


Сайн багш болон төлөвших арга ухаанд суралцах нь (Залуу багш нарт)

Багш хүн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сайн шавь төрүүлэхийн өмнө өөрөө сайн бие хүн, сайн багш болж төлөвших нь чухал. Үүний тулд өөрөөсөө шинэчлэлийг эхлүүлж сайн багш болох хүсэл, хандлага, харилцаа, арга зүйд суралцахад энэхүү модуль тусална.

Сайн багш –сайн хүн

Сайн багш- арга зүйн хөтөч буюу сайн хичээл яаж заах вэ?

Сайн багш –шилдэг зохион байгуулагч гэсэн агуулгын хүрээнд өдөр тутмын анги танхим, хичээл, сурагч, эцэг эх, олон нийттэй ажиллах мэдлэг, чадвар, арга ухаанд суралцахын зэрэгцээшилдэг багш нарын туршлагаас харилцан суралцана.


Бичиж туурвих нь багш өөрийгөө хөгжүүлэх нэг арга

Багшид байх олон ур чадвараас хамгийн томоохон байрыг өөрийн үзэл бодол, туршлага, арга зүйгээ, логик дэс дараатай илэрхийлэн бичих чадвар эзэлдэг. Энэ сургалтаар багш нарт бичиж туурвихын ач холбогдол, мэдээлэл материал бичих эх сурвалжаа олж, задлан шинжлэх арга зүй, мэдээлэлд тавигдах шаардлага, тэрхүү мэдээллийг хэрхэн логик дараалалтай зөв найруулан бичих, бичсэн мэдээлэлдээ хэрхэн анализ хийн уншиж засварлах, засварын тэмдэгтүүдийг хэрхэн зүй зохистой ашиглах, сургуулийн сонин гаргах аргачлал,эсээ өгүүлэл,найруулал, хөрөг бичих арга зүйг танилцуулж дадлага ажил хийн харилцан суралцана.


Идэвхтэй сургалт ба сурахуй

Идэвхтэй сургалт ба сурахуйн орчин,багшийн үүрэг, хичээл төлөвлөлт, үнэлгээ нь ямар байх,идэвхтэй унших, бичих, сонсох,илтгэх, хэлэлцүүлэг өрнүүлэх олон аргуудыг эзэмших, мөн хичээлд ажиглалт тусгал хийх, бусад хичээлүүдтэй хэрхэнхолбох арга зүйтэй танилцан, дадлага хийж,санал бодол, туршлагаа хуваалцан харилцан суралцана.


Анги удирдах ур чадвар ба багшийн ажлын төлөвлөлт

Анги удирдсан багш нар нь сургууль анги дахь нийгэм сэтгэл зүйн орчин, сургалтын орчин дахь зөрчлүүд, эрүүл орчин - эерэг харилцаа, багш, сурагчийн харилцаа, багшийн харилцаанд гарах түгээмэл алдаа түүнийг залруулах арга, ангийн менежмент, ангийн удирдлага, хамт олны өөрийн удирдлага, эцэг эх, сурагчдын, төр, төрийн бус байгууллагын оролцоо, менежментийн төлөвлөлт, хичээлээс гадуурх ажлын төлөвлөлтүүдтэй танилцан дадлага хийх замаар чадваржих болно.


Сурагчийн сурлагын амжилтын үнэлгээ

Энэсургалтаарбага, дундболовсролынүнэлгээнийтогтолцоо буюу ил тод, сонголттой, шинэлэг, шударга, уялдаатай байх чанаруудыг танилцуулна. Үнэлгээнийтухай орчин үеийн үзэлбаримтлал, үнэлгээнийхэрэгцээшаардлага,түүндбаримтлахзарчим, түүнийхэлбэрүүд, үнэлгээнийтодорхойаргуудтүүнийгхэрхэнсонгох,үнэлгээгхэрхэнзохионбайгуулахдасгал,даалгаврууд,сурагчдынсурлагынамжилтыгньхэрхэноновчтойүнэлж,хүүхдийнхөгжлийнхөшүүрэгболгохаргазамуудтайтанилцантуршлагаахуваалцандадлагаажиллаж, харилцансуралцана.


Эсээ, илтгэл, мэтгэлцээний сургалтын арга зүй

Энэ сургалтаар илтгэл эсээ мэтгэлцээн нь бичгийн ба аман харилцааны хэрэгсэл болох нь, илтгэл эсээний бүтэц, төрөл, хэлбэрүүд, мэтгэлцээний арга зүй, нотолгоо дэвшүүлэх аргууд түүний бүтэц төрлүүд, илтгэл, эсээ, мэтгэлцээнийг сургалтын болон үнэлгээний арга болгон ашиглах арга зүйг танилцуулахын зэрэгцээ дадлага мэтгэлцээн, эсээ илтгэлийн тэмцээн хийх замаар туршлагажуулах болно.

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:50

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn