Багш-2005

"БАГШ-2005” ТӨСӨЛ
Багш бэлтгэх боловсролын шинэчлэлийн "Багш-2005” нь өмнө 1998-2001 онуудад МННХ (Соросын сангийн) хэрэгжүүлж байсан сургуульд суурилсан шинэчлэлийн "Сургууль-2001” хөтөлбөртэй залгамж холбоотой хэрэгжсэн.
Монголын багш бэлтгэх боловсролын тогтолцоог шинэчлэхэд чиглэгдсэн энэхүү "Багш-2005” төслийн гол зорилго нь ирээдүйн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байлаа.
 "Багш-2005” төслийг Улсын Багшийн Их Сургууль 2002 оны 5-р сараас 2005 оны 5-р сарын хооронд хэрэгжүүлж 2005 онд үр дүнгээ дүгнэсэн болно.
Төслийн өвөрмөц онцлог:
"Багш-2005” төсөл нь ЕБС болоод Багш бэлтгэх сургуулиудын хооронд  түншлэлийн шинэ хэлбэрийг бий болгох  зорилго тавьж байснаараа Монгол оронд боловсролын шинэчлэлийн талаар хэрэгжүүлж ирсэн өмнөх төслүүдээс өвөрмөц ялгаатай. Уг төсөлд оролцогч УБИС-ийн багш нар нь ЕБС-иудын  багш нартай 3 жилийн туршид хамтран ажилласнаар багш бэлтгэх сургуулиудын оюутнууд болоод ЕБС-иудын шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмрээ оруулсан юм. .
"Багш-2005” төсөлд оролцогчид:
Энэхүү төсөлд өмнө нь "Сургууль-2001” төсөлд хамрагдаж байсан Улаанбаатар хот болоод Архангай, Дорнод, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын  9 ЕБС, 3 цэцэрлэг оролцсон.

  1.  35-р дунд сургууль, Улаанбаатар хот;
  2.  40-р дунд сургууль, Улаанбатар хот;
  3.  84-р дунд сургууль, Улаанбаатар хот;
  4. "Шавь” цогцолбор, Улаанбаатар хот;
  5. "Эрдмийн ундраа” цогцолбор, Улаанбаатар хот;
  6. "Хүмүүн” цогцолбор, Архангай аймаг;
  7.  8-р дунд сургууль, Дорнод аймаг;
  8.  1-р дунд сургууль, Ховд аймаг;
  9.  4-р дунд сургууль, Баян-Өлгий аймаг;
  10.  1-р цэцэрлэг, Улаанбатар хот;
  11.  74-р цэцэрлэг, Улаанбаатар хот;
  12.  143-р цэцэрлэг, Улаанбаатар хот; 

Мөн түүнчлэн УБИС-ийн сургуулиуд:

  1. УБИС-ийн МСС;
  2. УБИС-ийн ГХС;
  3. УБИС-ийн ТНУС;
  4. УБИС-ийн Боловсролын сургууль;
  5. УБИС-ийн Багшийн коллеж, Улаанбаатар хот;
  6. УБИС-ийн Цэцэрлэгийн багшийн коллеж;
  7. УБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн коллеж;
  8. УБИС-ийн Дорнод аймаг дахь Багшийн коллеж;
  9. УБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж;
  10. Ховд аймаг дахь МУИС-ийн салбар сургуулиуд байлаа.

Үндэсний хэмжээнд үр дүнтэй  хэрэгжиж боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмрээ оруулсан дээрх төслүүд дээр үндэслэн 2004 оны 8 дугаар сард МННХ-ийн боловсролын төслүүд бие даасан үйл ажиллгаа явуулах төрийн бус байгууллага болон ажиллаж эхлэхэд сургууль, багшийн хөгжлийг дэмжих зорилго бүхий "Нээлттэй сургууль” хөтөлбөр анх байгуулагдан ажиллаж эхлэсэн билээ.
Сургууль, багшийн хөгжлийг дэмжих "Нээлттэй сургууль” хөтөлбөрийн үйл ажиллагааны гол зорилго нь сургууль, багшийн хөгжлийг дэмжиж тэдэнд шинэлэг санаа, мэдээлэл, тэргүүн туршлагыг цаг алдалгүй хүргэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургагч багш нараа улам чадваржуулахад оршдог.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дороос гарч байгаа санал санаачилга, идэвх оролцоог дэмжин урам өгч, харилцан ойлголцож ажиллаж ирсэн нь салбарын бодлого хэрэгжүүлэх, сайжруулах, боловсруулах үйл явцад үнэлэхүйц нөлөө үзүүлж ирсэнг бид мэдэрдэг бас бахархдаг.

Сургуулийн шинэчлэл, багшийн хөгжилд тухайн сургуулийг удирдаж буй захирал болон удирдах ажилтнуудыг нэн чухал үүрэгтэй гэж үздэг. Сургуулийн захирлууд өөрсдөө өөрчлөлт шинэчлэлийг дэмжин, ойлгож, оролцдог байж аливаа үйл ажиллагаа илүү амжилттай болдог. Бид багш нарт зориулж мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ, тэдэнд мэдсэн, сурсанаа туршин хэрэгжүүлж, эзэмших боломжийг бүрдүүлж ажиллахад сургуулийн удирдлагын зүгээс ойлгож, дэмжин, оролцдог байх нь сургууль нийтээрээ хөгжихөд хамгийн чухал хүчин зүйл гэж үзэж үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Энэ байдал хангалтгүй байснаас олон сургууль дээрх санаачилга богино настай, амжилтад хүрээгүйг туршлага, цаг хугацаа харуулсан.

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:42

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn