Үйл ажиллагааны чиглэл

Багшийн хөгжил:

Хот, хөдөө, орон нутгийн сургуулиудад тулгарч буй бэрхшээл болох багш нарыг чадваржуулах, хөгжүүлэх, орчин үеийн мэдээллээр хангах, мэргэжилдээ өсч өндийх, хувь хүний хувьд хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой идэвхтэй оролцооны сургалт зохион байгуулах, бие даан суралцах, хөгжихөд нь нэмэр болох гарын авлага материал, ном сэтгүүлээр үйлчлэх, тэдэнтэй тогтоосон харилцаагаа тогтмолжуулан зөвлөж, туслах.
 Гол үйл ажиллагаа

  • Сургууль, багш нарын хүсэлт захиалгаар кредит цагийн сургалтыг сургуульд суурилсан байдлаар тухайн сургууль дээр нь очиж зохион байгуулдаг.
  • Сургалтын дараа сургууль, багш нартай хамтран ажиллах төлөвлөгөө гарган багш нарын үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн ажлуудыг зохион байгуулдаг.
  • Үндэсний сургагч багш нарыг чадваржуулах сургалтыг жилд 2 удаа хийдэг.
  • Сар бүрийн хоёр, дөрөв дэхь долоо хоногийн Пүрэв гарагт багш нарт зориулсан "Таны цаг” лекцийг үнэ төлбөргүй хийж төрөл бүрийн ашигтай шинэлэг мэдээлэл өгдөг.
  • Шинэ модуль боловсруулах
  • Багш нарт зориулсан ном, гарын авлага хэвлүүлэх.

Сургалтын онцлог:

  • Сургалтуудыг БСШУЯ-ын болон МННХ-ийн үндэсний сургагч багшийн гэрчилгээтэй, ажлын дадлага туршлагатай, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч арга зүй эзэмшсэн багш нар удирдан зохион байгуулдаг бөгөөд оролцогчдод гарын авлага, материалуудыг бэлтгэн түгээдэг.
  • Сургалтын модулиудыг БСШУЯ-аар батлуулсан бөгөөд МУБИС, аймаг, Нийслэлийн Боловсролын газрууд болон БХАН-ийн хамтарсан сертификат олгоно.
  • Сургалт авахаар захиалсан хот, хөдөөгийн сум, багийн сургууль дээр нь очиж зохион байгуулдаг. Ингэснээр багш нар хамгийн бага зардлаар хамгийн шинэлэг, чанартай мэдээллийг хамтран суралцах бүтээлч сэтгэлгээний аргаар бүтээж, туршлага солилцох өргөн боломжоор хангагддаг.

Сургалтын модулиудын талаарх мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу
Семинарт оролцогч багш нарт зохих гарын авлага арга зүйн материалыг тарааж өгдөг

Сургуулийн шинэчлэл: Боловсролын өөрчлөлт шинэчлэлт нь сургуулийн анги танхимд хийгдэж, тэднээс л үр дүн нь шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл боловсролын шинэчлэлийн "цөм” нь сургууль байдаг билээ. Иймээс хүүхэд  бүрийг дэлхийн түвшний боловсролыг чанартай эзэмших анхны алхам нь  сургуулиас эхлэдэг. Сургуулийн шинэчлэлт гэж багш, сурагчид, эцэг эх, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нээлттэй болгосон,  сурагчдын эзэмшиж  буй боловсрол нь бие хүний хөгжлийн баталгаа, амьдралын чанараа байнга сайжруулж байх арга ухааныг хэрэгжүүлдэг ая тухтай орчин бүхий үйлчилгээний байгууллагыг хэлнэ.   

Багшийн хөгжил: Сургуулийн шинэчлэлийн явц, үр дүн нь багш бүрийн бүтээлч үйл ажиллагаа, тэдний хөгжлөөс шууд шалтгаална. Хөгжсөн багш гэж шинэчлэлийг өөрөөсөө эрж хайдаг, боловсролын салбарын судлаач, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, менежер, технологич, тодорхой чиглэлийн мэргэжилтэн зэрэг олон мэргэжлийн уулзварт байж тэдгээр чиглэлээр  сурах, сургах арга барил эзэмшсэн, бүтээлч, шинийг санаачилагч,  байнга сурч, хөгжииж байдаг бие хүн юм. 

Нийтэлсэн АДМИН, 28-03-2013, 10:34

Ном гэр
Хөтөлбөрийн тухай
Үйл ажиллагааны чиглэл
“Сургууль-2001” хөтөлбөр
Багш-2005
Багшийн хөгжил нэгж
Сургалтын онцлог
Сургагч багш
Ном, гарын авлага
Би-Залуу багш
Таны цаг
Нээлттэй сургууль
Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
Боловсролын шинэчлэл ба сургуулийн менежемент
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn