Экологийн боловсрол

2009 онд Дэлхийн банк, Шведийн Засгийн газар, Байгаль Орчны Яам, Нээлттэй Нийгэм Форумын хамтарсан "Байгаль орчны шинэчлэл -2” төслийн уралдаанд манай байгууллагаас илгээсэн "Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын экологийн боловсрол” төсөл шалгарч 2009 оын 4 сарын 1-нээс эхлэн СБХТС дээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд экологийн боловсрол олгох эко орчин болон танхим байгуулж сургуулийн гадна орчинд 200 гаруй бут, сөөгийг тарьж ургуулах, зүлэгжүүлэх үйл ажиллагаанд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг татан оролцууллаа. 60-аад төрлийн тасалгааны ургамал, туулай, шувуу, усан оргилуур, экологийн боловсрол олгох сургалтын материал бүхий Эко танхимийг тус сургууль дээр байгуулаад байна.

Төслийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудад экологийн анхан шатны боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулж Боловсрол Суваг Телевизтэй хамтран Экологийн боловсрол хичээлийг дохионы хэлээр заан үзэгчдийн хүртээл болголоо.

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 09:05

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn