Хүүхэд төвтэй сургалтын орчин, арга зүй

Хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын заах арга барилыг эрчимтэй шинэчлэх улмаар эцэг эх, гэр бүлийн гишүүдийн хүүхэдтэй ажиллах арга барилыг дээшлүүлснээр хүүхдийн төлөө тавих анхаарал халамж нэмэгдэж, нийгмийн үйлчилгээг иргэдэд ойртуулах асуудлыг цогцоор шийдвэрлэхэд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Алхам алхмаар” хөтөлбөр болон "Дэлхийн Зөн-Монгол” Олон улсын байгуулагын "Толгойт”, "Баянхошуу”, "Дарь-Эх” Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн "Хүүхэд төвтэй сургалтын орчин, арга зүй” төсөл ихээхэн үр дүнтэй ажил болсон юм.

Тус төслийн хүрээнд сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэлийг дэмжих зорилгоор загвар ангиудад түшиглэн хүүхэд төвтэй сургалтын орчинг бүрдүүлэн, багш нарын арга зүйн мэдлэгийг сайжруулах ялангуяа эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд чиглэсэн цогц зорилтуудыг дэвшүүлэн ажилласан болно.

"Хүүхэд төвтэй сургалтын орчин, арга зүй” төсөл хэрэгжсэнээр "Дэлхийн Зөн-Монгол” Олон Улсын байгууллагын "Толгойт, Баянхошуу, Дарь-Эх” ОНХХ-ийн найман сургуулийн 32 анги, найман цэцэрлэгийн 16 ангид давхардсан тоогоор 600 орчим багш, 5260 гаруй эцэг эхэд үйл ажиллагаагаа хүргээд байна.
Төсөлд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин нь хүүхдийн бие даасан үйл ажиллагааг дэмжсэн, чөлөөт сонголт хийх боломжийг бүрдүүлснээр тэдний сурах идэвх, улам бүр нэмэгдэж, өөрсдийн сонирхлоороо хийх зүйлээ төлөвлөн гүйцэтгэж сурсан ба анги бүлгүүд өөр өөрийн онцлог байдлаар сургалтын төвүүдийг байгуулж хичээл, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Багш нарын хичээл, үйл ажиллагаандаа хандах хандлага, хэвшмэл байдлыг өөрчлөх, суралцагч бүрт хичээлдээ идэвхтэй оролцох боломжийг олгох, бүтээлчээр сэтгүүлэх, асуудал дэвшүүлж багаар хамтран шийдвэрлэх зэрэг багшийн арга зүй, сэтгэлгээг орчин үеийн чиг хандлагатай уялдуулахад анхааран ажилласан болно.

Төслийн сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаанд тухайн ангийн эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэнээр бага насны хүүхдэд суралцахад нь тохиолддог олон бэрхшээлийг хялбар болгож чадлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дотны туслагч болж өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, тэднийг сонсох цаг гаргаж байх нь зүйтэй гэсэн ойлголтод хүрч нийгмийн харилцаанд зөв чиглүүлэх арга туршлагатай болж байна.
Хүүхдүүд нь сурч хөгжих, төлөвших таатай орчинд суралцсанаараа сэтгэлгээнд нь өөрчлөлт гарч, бие биеэ хүндэтгэх, хамтдаа тоглож наадах эерэг уур амьсгал бий болж, бие даан болон хамтран ажиллах чадварт суралцаж байгаа нь бусад зэргэлдээ ангийн хүүхдүүдээсээ ялгарч байгаад багш, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаа нь төслийн амжилт юм.


     
     


Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:52

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn