Бага боловсролын чанарыг сайжруулах нь

Их Британий Хүүхдийг Ивээх сан, Европын Холбооны Нийгэмлэг, БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлсэн "Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах нь” багц төслийн хүрээнд зарласан цэцэрлэгийн болон бага ангийн багш нарын чанарыг сайжруулах сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, сургалтын модуль боловсруулах уралдаанд БХАН-ийн "Алхам алхмаар” хөтөлбөрийн баг шалгарч амжилттай хэрэгжүүлсэн болно.

Тус төслийн хүрээнд "Бага насны хүүхдийн хөгжил” сэдэвт сургалтын модулийг сургуулий өмнөх болон бага ангийн сургалтын агуулга, арга зүйд нийцүүлэн боловсруулах, аймгуудын Боловсрол Соёлын Газрын сургуулийн өмнөх болон бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан үндэсний сургагч багш бэлтгэх сургалт, цэцэрлэг болон бага ангийн багш нарыг чадваржуулах сургалтуудыг тус тус гүйцэтгэлээ.

Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Завхан аймгийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нийт 900 багшид "Бага насны хүүхдийн хөгжил” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

"Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах нь” багц төслийн нэг чиглэл болох цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуулийн өмнөх боловсолд хамруулах ажлын хүрээнд "Таван настай хүүхдийн явуулын багшийн гарын авлага” боловсруулахад оролцсон юм.


   
     



Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:51

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn