Мянганы хөгжлийн зорилтууд- Хүүхдийн оролцоо

2009 онд БХАН-ийн "Мэтгэлцээн” хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр "Мянганы хөгжлийн зорилтууд-Хүүхдийн оролцоо” төслийг хэрэгжүүллээ.

Төслийн зорилго: Мянганы хөгжлийн зорилтуудыг сурагчдад танилцуулах, эдгээр асуудлуудаар сурагчид, өсвөр үеийнхний оролцооны үйл ажиллагааг зохион байгуулах болон төслийн хүрээнд сурагчдын оролцооны клубыг сургууль дээр зохион байгуулах явдал байв.
Төслийн багш нарыг бэлтгэх сургалтыг БХАН-ийн "Мэтгэлцээн” хөтөлбөрөөс 2009 оны 4 дүгээр сараас эхлэн зохион байгууллаа. Сургалтыг хөтөлбөрийн ажилтнууд (Ж.Баасанжав, Л.Отгонсүрэн, Э.Даваахүү нар) удирдан явуулж Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар аймгийн багш нар хамрагдлаа.

Сургалтын товч агуулга:

  • Мянганы хөгжлийн зорилтуудыг танилцуулах
  • Хүүхдийн оролцооны үйл ажиллагааны зарчмуудыг танилцуулах
  • Клубын сургалт үйл ажиллагааны хэлбэрүүд
  • Клубын сургалт үйл ажиллагааг төлөвлөх

Төслийн дараагийн шатны үйл ажиллагаанууд 2009-2010 оны хичээлийн жилд үргэлжлэн хэрэгжиж байна.

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:45

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn