Сургуулийн өмнөх боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслүүд

Хүүхэд төвтэй сургалтын арга зүй бусад олон багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд бүрэн нийцдэг болохынхоо хувьд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нэг гүүр болдог. Үүний илрэл нь БСШУЯ, Боловсролын хүрээлэн, Аймаг /Нийслэлийн/ Боловсрол Соёлын Газар, Хэлтсүүд, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Багшийн сургууль, Сургуулийн Өмнөх Боловсролын Сургууль болон олон улсын донор байгууллагууд болох Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сан, Азийн Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээс харагддаг билээ.

 

Бага насны хүүхдийн хөгжил үйл ажиллагааны цар хүрээ өргөн, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Үүнд:

  1. Азийн Хөгжлийн Банк болон Японы Ядуурлыг Бууруулах хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих "Хөдөөгийн, нүүдэлчин, шилжин суурьшигч иргэдийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” төсөл
  2. Азийн Хөгжлийн Банк болон Японы Ядуурлыг Бууруулах хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих "Хямралын үед боловсролын үйлчилгээг эмзэг бүлгийнхэнд хүргэх” төсөл
  3. ДЗМОУБ-ын Хан-Уул ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр "Бага насны хүүхдийн хөгжил” төсөл
  4. ДЗМОУБ-ын Хан-Уул ОНХХ-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих "Хамтдаа сурцгаая” төсөл
  5. Японы Хүүхдийг Ивээх Сангийн "Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн менежмент” төсөл
  6. Дэлхийн Банкны Иргэний Нийгмийн Сангийн дэмжлэгтэйгээр "Багшийн ёс зүй” иргэдийн хяналт оролцоо тэтгэлэгт төсөл

7. Монголын Мянганы Сорилтын Сангийн "Халдвар бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хянах " тэтгэлэгт хөтөлбөр "Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” төсөл

8. Монголын Мянганы Сорилтын Сангийн "Эрүүл мэнд” төсөл

Нийтэлсэн АДМИН, 9-04-2013, 09:19

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn