XXI зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж-Олон Улсын Алхам Алхмаар Холбооны чанартай арга зүйн зарчмууд

Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгийн (ННХ) санаачилга, Жорж Соросын идэвхтэй дэмжлэгтэйгээр "Алхам Алхмаар” хөтөлбөр нь 1994 оноос хойш Төв, Зүүн, Зүүн Өмнөд Европ, Төв Азийн бүс нутагт сургуулийн өмнөх боловсролын байгууллага, сургууль, олон нийтийн хүрээнд өөрчлөлтийг эхлүүлэх ялангуяа хүүхэд бүрийг өөрийн чадавхиа бүрэн дайчлан сурч, хөгжих үйл явцыг дэмжих, сурган хүмүүжүүлэгчид болон бага насны хүүхдийн чиглэлээр ажилладаг бусад хүмүүс, гэр бүлтэй хамтран ажилласаар өнөөдрийг хүрлээ.

Хөтөлбөр үйл ажиллагаагаа эхэлсэн үеэсээ боловсрол болон халамжийн үйлчилгээний тэгш хүртээмж, хүүхэд бүрийн хувийн онцлогийг тусгасан хүүхэд төвтэй сургалт, хүүхдийн хөгжлийн олон талт арга хандлага, тэгш хамруулах, гэр бүл болон олон нийтийн оролцоо, соёлын хувьд нийцтэй сургалтын орчин, арга зүйг үндсэн зарчмаа болгосоор ирсэн.

1998 онд "Алхам Алхмаар” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагууд Олон Улсын Алхам Алхаар Холбоо (ОУААХ)-г байгуулсан. ОУААХ-ны бага насны хүүхдийн боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын нэг нь Багшийн Стандартыг боловсруулах явдал байлаа.

 

ОУААХ-ны үйл ажиллагаа хэрэгждэг бүс нутгуудад ажиллаж буй "Алхам Алхмаар” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сурган хүмүүжүүлэгчид ОУААХ-ны Багшийн стандартыг хүүхэд төвтэй, идэвхтэй сургалтын арга зүй рүү хөтлөх алхмууд гэж дүгнэсэн ба сургалтын чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжил, сурах үйл ажиллагааг дэмжих гол тулгуур болгохоор тасралтгүй чармайн ажиллсны үр дүнд улс орнуудын хуримтлуулсан туршлага, сургамж, салбарын хэмжээнд хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнг тусгах зорилгоор Багшийн стандартыг эргэн харж сайжруулах шийдвэр гаргасан юм.

 

ОУААХ-ны гишүүн орнууд стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бага насны хүүхдийн боловсролын чиглэлээр ажилладаг нэр хүндтэй олон мэргэжилтнүүдийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлснээр бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд үнэлэх, зөвлөн туслах ажлын үндсэн зарчмууд хэмээн хэрэглэх шийдвэрт хүрч Багшийн стандартын шинэ хувилбар болох 21-р зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж Чанартай арга зүйн зарчмуудыг боловсруулан толилуулж байна. "21-р зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж” нь арга зүйн чанарын талаарх ОУААХ-ны онцлог итгэл үнэмшлийг тусгаж, чанарын дээд оргил, түвшинд тэмүүлэх арга замуудыг тодорхойлсон 7 чиглэлтэй. Үүнд:

1. Харилцаа

2. Гэр бүл, олон нийтийн оролцоо

3. Тэгш хамруулах, ялгаатай байдал, ардчиллын үнэт зүйлс

4. Төлөвлөлт ба үнэлгээ

5. Багшлах арга зүй

6. Сургалтын орчин

7. Багшийн хөгжил

Эдгээр нь ОУААХ-ны гишүүдийн үзэж байгаагаар хүүхдийн хөгжил, сурах үйл ажиллагаанд чанартай дэмжлэг үзүүлэх боломжийг олгоход туслах амин чухал чиглэлүүд юм. Дээрх долоон чиглэл нь хүмүүнлэг, социо-конструктивист зарчмуудын хүрээнд хүүхдийн хөгжилд нийцсэн үйл ажиллагаа, хувь хүний онцлогт тохирсон арга зүй, сургалт нь харилцаан дээр суурилж явагдах ба хүүхэд-хүүхэд, хүүхэд-насанд хүрэгчдийн хоорондын харилцаа чухлын дээр сургалт нь бие биенээ хүндэтгэх, суралцагчдыг өдөөж тэдэнд эрх мэдлийг олгодог үйл явц, хүүхдэд хэдийгээр насанд хүрэгчдийн дэмжлэг шаардлагатай боловч нийгмийн бүрэн эрхт гишүүд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдэгт анхаарлаа хандуулдаг арга зүйг нэвтрүүлэхэд чиглэсэн. ОУААХ-ны Багшийн стандарт нь боловсролын салбарын мэргэжилтэн нь мэдлэгтэй, мэдрэмжтэй байж хүүхдүүдийг эрэл хайгуул, сурах үйл ажиллагаанд чиглүүлж, хүүхдийн анхны багш болох гэр бүл, олон нийттэй ойр дотно ажиллахын чухлыг ойлгож түүнийг хөхиүлэн дэмждэг. Дэлгэрэнгүй /эх файлыг хавсралтаар оруулна/

Нийтэлсэн АДМИН, 9-04-2013, 09:18

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn