Бүсийн сургалт, уулзалт

Боловсролын зорилго нь хүүхдийн бүх талын чадваруудыг хөгжүүлж, суралцах болон бусад чадавхийг бэхжүүлж, тэдэнд хүний эрхэм чанар, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэхэд эрх олгох төдийгүй хүүхэд төвтэй, хүүхдэд ээлтэй, хүүхдийн эрхэм байдлыг хүндэтгэсэн арга замуудаар л үүнд хүрч болох бөгөөд чухам үүнд л багш, сурган хүмүүжүүлэгчдийн амин чухал үүрэг оршиж, тэдэнд мэргэжил дээшлүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг, сургалт хэрэгтэй юм.

 

"Алхам алхмаар” хөтөлбөр нь хамтын ажиллагааны сургууль, цэцэрлэгийн багш нарыг тогтмол, тасралтгүй чадваржуулахад анхаарч "Таван богд”, "Очирваань”, Тайхар-1”, "Тайхар-2”, болон Сургуулийн, Говийн гэсэн 6 бүсэд хуваан ажиллаж байна. Бүсийн үйл ажиллагааны хүрээнд хөгжүүлэх, идэвхтэй, бүтээлч сэтгэлгээний арга зүйн сургалтанд хамруулахын зэрэгцээ мэргэжлийн ном гарын авлагаар хангах, зөвлөн туслах, харилцан туршлага солилцох зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар байнгын хамтын ажиллагаатай 15 сургууль, 56 цэцэрлэгийн 800 гаруй багш нарыг хамруулан ажилладаг. 

 

Нийтэлсэн АДМИН, 9-04-2013, 09:17

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn