Эцэг эхийн боловсрол

Монголын нийт хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж чадаагүй байгаа өнөө үед гэрийн нөхцөлд сургах хэлбэрийг чухалчилах хандлагыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч эхлээд байна. Ийм ч учраас эцэг эх, гэр бүлийн гишүүдэд хүүхдээ хөгжүүлэх, боловсролд тэгш хамран сургах арга зүйг эзэмшүүлэн "гэр бүл төвт” хувилбараар ажиллах нь бидний цаашдын нэг томоохон зорилт болон тавигдаж байна.

 

Тус хөтөлбөрийн нэг онцлог нь эцэг эх, гэр бүлийн гишүүд сургууль багшийг ойлгож, хамтран ажиллах, хүүхдийн хөгжлийг бүх талаар хангахад дэмжлэг үзүүлэх арга зүйг түгээн дэлгэрүүлэхийг эрмэлздэг. Энэхүү ажлын хүрээнд эцэг эхэд зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулах, тэдэнд зориулсан гарын авлага, номын хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ агуулгаар баяжуулан сайжруулах зэрэг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахыг зорьж байна.

 

Мөн эцэг эх, гэр бүлийн гишүүдэд хандан гэрийн нөхцөлд хүүхдээ сургуульд бэлтгэхэд нь туслах "Хамтдаа сурцгаая” сургалтын хөтөлбөр, бага насны хүүхдийн хөгжлийн онцлог, хамтран ажиллах арга зүйд суралцахад туслах "Эцэг эх та багш” сургалтын модулийг боловсруулан, дагалдах гарын авлагын хамт бэлтгэн гаргасан.

Нийтэлсэн АДМИН, 9-04-2013, 09:16

Хөтөлбөрийн тухай
Чанартай арга зүйн зарчимууд
Бүсийн сургалт, уулзалт
Эцэг эхийн боловсрол
Багшийн хөгжил
Төслүүд
МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn